УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Өнөөдрийн чуулганы хуралдааныг та бүхэн бүгдээрээ үзсэн байх. Монгол төрийн үйл ажиллагаа ийм байдалтай гацаж болохгүй. ЦЕГ болон холбогдох албан тушаалтнуудыг хууль зүйн байнгын хороон дээр дуудаж хоёр асуултад олон нийтийн өмнө асууж тодруулах хэрэгтэй.
Нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, нэр бүхий иргэний нас барсантай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм уу.
Хоёрт, Шалгаж байгаа бол энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэдэг хүнийг холбогдуулж шалгаж байгаа юм уу гэдэг хоёр асуултыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод асуух хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороонд ийм бүрэн эрх нь байгаа.
Ноорог сайттай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж тайлбар мэдээллийг олон нийтэд нээлттэй авч байсан.
Тиймээс энэ асуудлыг бид ил тод, нээлттэй нэг талд нь гаргах хэрэгтэй.
Шууд дамжуулалт: