УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос Б.Энхбаярыг ХЗДХ-ын сайдаар томилохыг асуудлыг хэлэлцэх тов гарсан эсэх талаар тодрууллаа.
Тэрээр, Ерөнхий сайдын бүрэн эрх байгаа. Гэхдээ бүрэн эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлж байж, бүрэн эрхээ эдэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурал Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлсний дараа эрх нь эдлэгддэг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд бичгээ УИХ-д ирүүлсэн. УИХ ирүүлсэн саналыг нь УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх байх.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. Даргын дэргэдэх зөвлөл буюу байнгын хороо, нам эвслийн бүлгийн дарга нарын саналаар тухайн долоо хоногийн товд өөрчлөлт ордог.
Одоогоор бол энэ долоо хоногийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хэлэлцэх асуудал дараалал, товынхоо дагуу явж байгаа.
Засгийн газрын гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон, томилох тухай асуудлыг заавал Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Тэгэхээр өмнөх сайдын бүрэн эрх хэвээрээ байгаа.
Шууд дамжуулалт: