Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.02 13:24
245
С.Бямбацогт: Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө намаас хөөвөл үг хэлэх хүнгүй болно

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. УИХ бол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх дээд байгууллага. Тийм учраас аль аль нь ажлаа хийх ёстой. 

2026 оны төсвийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Тийм учраас УИХ дэмжихгүй, буцаана гэвэл төсвөө дахиж боловсруулах нөхцөл байдал үүснэ. Дэмжвэл улсын төсвийг цаг хугацаанд нь хэлэлцээд явах боломж бүрдэнэ. 

Ерөнхий сайд Үндсэн хуульд заагдсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ХЗДХ-ийн сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд томилно гэсэн заалттай. Үүний дагуу 9-р сарын 30-ны өдөр ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох танилцуулах ажлаа хийсэн. Мөн өчигдөр УИХ-д танилцуулах ажлыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор бичгээр хүргүүлсэн. 10-р сарын 2-ны өдөр хэлэлцээд тов тогтоож өгөхийг хүссэн. Гэвч харамсалтай нь өнөөдөр УИХ хэлэлцсэнгүй. 

Хурдан хугацаанд энэ асуудалтай танилцвал хууль зүйн сайд үүрэгт ажлаа гүйцэтгээд явах боломжтой болно. 

Гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг биелүүлэхэд Б.Энхбаяр гишүүн илүү тохирно гэж бодоод Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан байх. 

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө намаас хөөх нь зохимжгүй. Ингэвэл энэ намд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүнгүй болно. Энэ бол жинхэнэ айдас хүйдсийг бий болгож байна. 

Шууд дамжуулалт: