УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр, Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандан мэдээлэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд намайг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ.
Тийм учраас УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад, миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ.
Өчигдөр манай намын хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдаж, намайг МАН-аас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон.
Нэгдүгээрт, Энэ бүтэц бүрэлдэхүүн Үндсэн хуулийн чадамжгүй
Хоёрт, Би өчигдөр л мэдлээ. Хяналтын хорооны шийдвэрийг гаргасан 4-5 хүн нь 12 сард УИХ-аас зохион байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан.
Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийн эх орноосоо хөөнө.
Шууд дамжуулалт: