Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.02 14:06
634
Г.Лувсанжамц: Б.Энхбаяр гишүүн сонгуулийн үеэр баримтгүй зүйл ярьсан нь онцгүй санагдсан

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Юу болсон гэдэг нарийн зүйл ярихаас илүү ёс зүй зарчим ярих ёстой байх. Гишүүн, сайд, олон сонгогдсон байна уу хүнтэй хүн шиг л харьцах ёстой. Парламент бол мэтгэлцээний талбар гэж байгаа ч гэсэн гүйцэтгэх засаглалын сайд бол их хуралд ажлаа тайлагнах ёстой. Үүн дээр нь мэргэжлийн болоод зарчмын шаардлага тавьж байхад өөр дээрээ хүндээр тусгаж аваад зандарсан өнгө аястайгаар, хэлж ярьж байгаа нь надад таалагдаагүй. Ялангуяа эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж би очиж хэлж байж намжаасан. 

Сайд өөрөө гарч явсан. Ж.Чинбүрэн сайд өөрөө уучлалт гуйна, тусдаа уулзаж ярилцъя гэдэг зүйлийг ярьсан байх шиг байсан. 

Харин өчигдөр Б.Энхбаяр гишүүнийг намаасаа хөөх шийдвэр гаргасныг түргэдсэн юм уу гэж харж байгаа. Гэхдээ хоёр зүйлийг анхаараасай гэж бодож байна. Б.Энхбаяр гишүүн хоёр дахь удаагаа сонгогдоод, ХЗДХ-ийн сайд хүртэл хийж байсан. Намын даргын сонгуулийн үеэр гарч ирж ямар ч баримтгүй зүйл ярьсан. Хуульч хүний хувьд баримттай ярих хэрэгтэй. Бид нар УИХ-ын гишүүн болоод жил болж байна.

Гэтэл жилийн дараа яг намын даргын сонгуулийн үеэр гарч ирж ярьж байгаа нь онцгүй л санагдаж байна.  Хяналтын хороо ч гэсэн үүн дээр түргэдсэн шийдвэр гаргасан гэж бодож байгаа. 

Шууд дамжуулалт: