УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж өнгөрсөн долоо хоногт намын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэр гаргажээ. Үүнд:
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардах.
2. Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн барьсан, эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн бодит хүлээлтэд нийцээгүй, алдагдалтай төсвийг Засгийн газарт буцаан татахыг шаардах