Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.10.02 16:08
511
Б.Жаргалсайхан: Энхбаярууд МАН-ын бага хуралд нөлөөлөх гэж янз бүрийн мэдэгдэл хийж тойрч их гүйсэн

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр, Сүүлийн 10-аад жил Монголын төр нэр нүүрээ алдаж дуусаж байгаа. Манай Ардчилсан намынхан ухаантай юм байна. МАН-ын дотоод хямралыг далимдуулж УИХ-ыг бойкойтлож байна. Одоо УИХ тарах хэрэгтэй. Хэл амаа олж чадахгүй байгаа бол эртхэн тарсан нь дээр гэж харж байна. 

Улс төр их бохир зүйл. Манайх шиг хүн ам цөөтэй улсын улс төр гарын алга дээр байгаа юм шиг харагдаж байдаг. Н.Энхбаяр Б.Энхбаяр хоёр их олон юм ярьж байгаа харагдаж байна. Н.Энхбаяр төрийн эрхэнд УИХ-ын гишүүнээс эхлээд 20 гаруй жил байсан хүн. Энэ хүн залуучуудыг эвлүүлэн нийлүүлж, улс орноо эрчимтэй яаж хөгжүүлэх үү, хүн амынхаа амьдралыг яаж өөд нь татах уу гэдэгт анхаарч ажиллах ёстой. Гэтэл дандаа хов ярьж байна. 

Хамгийн гол нь хуулийн байгууллагаар ороод нотлогдоогүй зүйлийг ярьж байна. Юм ярихаараа л дандаа авлигал, мөнгө ярьдаг. 

Монголын хамгийн баян хүн бол Намбарын Энхбаяр.  Б.Жаргалсайхан тухайн үедээ улс төрийн том дарга нарт авлигал, хандив, элдэв юм өгөхгүй байгаа учраас тэд нарт таалагдахгүй байгаа юм. Монголд ийм л юм болдог. Яаж энэ хэдэн хувийн компаниудыг дарамталж, дээрэлхэж хандив авах уу гэж боддог. Тэрэнтэй адилхан Б.Дэлгэрсайхан сайд байна. Дорнодын цагдаагийн газар эрүүгийн төлөөлөгч хийж байсан. Дараа нь махны бизнес хийсэн. Дараа нь Баянголын орд лицензийг худалдаж авсан. Тэр үед Н.Энхбаяр дуудуулсан. Яваад очиход нь Баянголын лицензийг ганцаараа эзэмшихгүй гээд 20 хувийг нь авсан. Тэр хувьцаагаа хятадуудад зарсан. Ингээд яриад байвал асар их юм байгаа. 

Намайг шоронд гурван удаа оруулж, 20 гаруй жил гүтгэсэн.

Манайх бүхэл бүтэн парламентын засаглалтай улс. Гэтэл их хурлын даргаа гүжирдэн, гүтгэх ажил руу ханцуй шамлан орж байна. Б.Энхбаярыг сайд болгох гэж үү. Тэгээд Б.Энхбаяраар олон улс төрчдийг айлгах гэж байгаа юм уу. айж харагдаач. Н.Өнөрцэцэгээ л айлгах хэрэгтэй. Бусад нь бол айхгүй байх. Намын гишүүд нь өөрсдөө бага хурлаа хийсэн. Хоёр удаа санал хурааж намын даргаа сонгосон.

Миний хувьд нөлөөлсөн зүйл байхгүй. Харин Энхбаярууд нөлөөлөх гэж тэрүүгээр их гүйсэн. Янз бүрийн мэдэгдэл гаргаад л тойрч гүйгээд байсан. 

Шууд дамжуулалт: