Улс төрд болж буй үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр "Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс олон увайгүй баримтгүй зүйлээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Гэвч гүйцэтгэх засаглал надаар дамжуулж бойкотлох ажил хийж байна. Хамгийн тод жишээ өнөөдөр ХЗБХ хаалаа. Өнөөдөр 15 цагас хурлаа эхлүүлсэн. ЗГ болон бусад гишүүдээс гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас шалтгаалж хуралдаж чадалгүй ирц хүрсэнгүй. Миний хувьд ХЗБХ-ны гишүүдийн гаргасан саналын дагуу цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээлэл авах нь хийх ёстой ажил гэж үзсэн. Ард иргэд ээлж дараалан хийж байгаа мэдээлэл мэдээллээс бус мэргэжлийн байнгын хорооны мэдээллээс болж байгаа үйл явдлыг дүгнэх нь чухал гэж үзсэн юм. Харамсалтай нь бойкотолсон, намайг гүтгэсэн хүмүүс хуралд ирээгүйн улмаас ХЗБХ хуралдаж чадсангүй.
Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд миний биеийг нүүрсний хулгайч мэтээр холбож гүтгэж ирлээ. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг би сүүлийн үед мэдэрлээ. Хоёр өдрийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг УИХ, ерөнхийлөгчид танилцуулалгүйгээр ХЗДХ-ийн сайдаар хууль зөрчин томилж байгаагаа зарласан.
Намайг нүүрсчин болгох гэж гүтгэж байсан хүн нь гүтгүүлсэн хүнээсээ ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар шагнууллаа.
Амарбаясгалан намайг ямар нэг байдлаар энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл аваагүй, гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй. Намайг гүтгэгч этгээд 30 сая ам.долларыг ковидын үеэр оруулж ирээд, материалыг мэдсэн хүнийг нухсан мэтээр нэвтрүүлэгт орохдоо хэлж гүтгэсэн. Өнөөдөр би эрх мэдлийн төлөө гүтгүүлж доромжлуулж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. ЭХХШТХ-ийн 30.10-р зүйл дээр мөрдөгчийн хэрэг бүртгэхээс татгалзсан зүйл дээр прокурор 7 хоног шалгаад хаана гэсэн байдаг.Тэгэхээр энэ хэрэг хаагдсан байна. Талийгч этгээдийн ар гэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон материал ирүүлсэн байдаг. Миний нөхрийн үхэл ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй байгаагүй нь тогтоогдсон гэдгээ ч хэлсэн.
УИХ-ын гишүүд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол МУ-ын амин чухал зүйл байдаг. Ардчилал, хүний эрхийг хамгаалах эрхээ алдвал бид улсаараа ямар түвшинд очих вэ гэдгийг бид мэднэ.
Бид олон намын оролцоотой байж хамтын шийдвэр гаргаж чаддаг байх зарчмаасаа ухарч болохгүй. Өнөөдөр хуулийн байгууллагын үйл ажиллагааг харахад хүндрэлтэй болжээ. Эдгээр байгууллагад очиж байгаа улс төрийн дарамт шахалтыг жигшин зэвүүцэж байна. Улс төрийн хүчирхийлэл дунд би ч хүчин мөхөстөж байна.
УИХ-ын хэвийн үйл ажиллагааг явуулахад ардчилсан намын бүлгийн зүгээс үүсээд байгаа асуудалтай холбоотой тайлбар хийх шаардлага ирүүлсэн. Иймээс би О.Цогтгэрэл даргад намын бүлгээ хуралдуулахыг хүсч байна. Бүлгийн хурал дээр үүсээд байгаа асуудлаар тайлбар хийхийг хүсч байна
Өнөөдөр надаар дамжуулж улс төрийн хямрал үүссэн мэт харагдуулах оролдлогоо зогсоохыг Г.Занданшатар даргаас шаардаж байна.
Би хэвлэл мэдээллийн мэдээлэх эрх чөлөөнд хэзээ ч халдахгүй. МУ ардчилсан үзэлтэй улсаар үлдэхийн төлөө хатуу тэмцэхээ мэдэгдье. МАН-ын бага хурлын шийдвэрийг дээд шүүхэд явуулахаар бэлтгэж байна. Улс төрийн нөлөө орохгүй бол энэ түдгэлзэх зүйл байх ёсгүй" гэлээ.