“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо хэмээх дэлхийн хэмжээний ашигт малтмалын төслийн нарийвчилсан судалгааг хийж байгаа бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын нэг юм.
Одоогоор “Бадрах Энержи” ХХК-ийн нийт ажилтнуудын 89 хувь нь монгол ажилтнууд байгаа бөгөөд төслийн үндсэн олборлолт эхэлснээр 1600 гаруй шууд болон мөн тооны шууд бус ажлын байр бий болж, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх боломж бүрдэх юм.
Төслийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор тус компани Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран “Математикийн анхдугаар олимпиад”-ыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү олимпиад нь оюутан залуусын математикт хандах сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой бөгөөд амжилттай оролцсон оюутнуудад сургалтын төлбөрийн 50–100 хувийн тэтгэлэг олгох юм.
Олимпиад 2025 оны 10-р сарын 18, 19-ний өдрүүдэд ШУТИС-ийн ХШУС-ийн байранд зохион байгуулагдах бөгөөд их, дээд сургуулийн 1, 2-р курсын оюутнууд оролцох боломжтой.
Оролцох хүсэлтэй оюутнууд 2025 оны 9-р сарын 15-наас 10-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд энэхүү линкээр бүртгүүлэх боломжтой.
Холбогдох утас: 91910348
Бүртгүүлэх линк:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeo7Q8T3LhggTkgFEx-BCr7SUuxmJLB55Ln7a9m5Pb_b79ceg/viewform
Олимпиад зохион байгуулах комисс