Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
243
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт: Монголын хуульчдын холбооноос Азийн 13 дахь про боно чуулга уулзалт  “Корпорейт” зочид буудалд эхэлнэ.

10:00 цагт: Нобелийн Энхтайваны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт зохион байгуулна.

10:00 цагт: “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан цогчэн” болно.

11:30 цагт: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.

14:00 цагт: Монгол, Хятадын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

15:00 цагт: ШУА-ийн ээлжит их чуулганаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл"-ийн төслийг хэлэлцэнэ. Чуулган ШУА-ийн төв байранд болно.