m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
55
Д.Энхтүвшин:Төсөв хэлэлцэх үеэр чуулгангүй, хийх ажилгүй байна

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс өнөөдөр чуулган яагаад хуралдахгүй байгаа талаар тодрууллаа. Тэрээр "Улсын эрх ашиг нэгдүгээрт, намых тэгээд хувийх. Одоо бол намын нэрийг ашиглаж зарим хүний эрх ашиг төрөөс давсан дүр зураг тогтоод удаж байна. Өнөөдөр чуулган хуралдахгүй, ажилгүй. Хийх ажил бид нарт зөндөө байна. Тов дараалалд УИХ-ын тамгын газрын дарга нь тов дараалалд ороогүй байгаа учраас зарим асуудлыг хойшлуулсан байх жишээтэй. Өмнө нь хэдхэн минутын өмнө асуудал оруулж ирээд  бид хэдийг хуйгаар нь хамаад санал өгүүлж хуралдаа суу гэдэг байсан бол одоо хаалттай байна. Төсөв хэлэлцэж байгаа үед хийх ажилгүй цоожтой хаалгатай байж болохгүй. Төрийн ажлуудыг тасралтгүй явуулах хэрэгтэй.Төрийн эрх барих дээд байгууллага нь  хийх ажилгүй, хаалгаа түгжсэн байна. Тамгын газрын дарга нь өчигдөр орой зар явуулсан байсан. Маргааш чуулган хуралдахгүй шүү гээд.Төсөв хэлэлцэж байх үед чуулгангүй гээд их хурлын тамгын дарга нь гишүүддээ мэдээлэл өгөөд байж болохгүй л дээ" гэлээ.