УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржоос чуулганы хуралдаан хойшилсон талаар тодруулж байна.
Тэрээр "МУ-ын Их хурлын тухай хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар, байнгын хороогоор ямар хууль хэлэлцэх вэ гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталдаг. Даргын дэргэдэх саналыг үндэслэж УИХ-ын дарга долоо долоо хоногоор товыг баталдаг. 9.29-10.3 өдөр чуулганаар болон байнгын дэд, түр хороогоор хэлэлцэх асуудал өнгөрсөн баасан гарагт гарсан. Ажлын хэсэг дөрвөн удаа, байнгын хорооны 9 , түр хорооны нэг, төсвийн хэлэлцүүлэг нэг боллоо. Чуулган өөрөө юунаас бүрддэг вэ гэхээр байнгын хороо, түр хороо дэд хороо, намын эвслийн бүлгийн хуралдаанаас чуулган бүрддэг. Байнгын хороо, дэд хороо хуралдана гэдэг өөрөө чуулган хуралдаж байна гэсэн үг. Энэ долоо хоногт өчигдөр Хүнсний тухай хууль, ХАА-н тухай хууль хэлэлцсэн. Өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хянан шалгах түр хорооны түр хорооны хуралдаантай байсан. Хүний хөгжил , нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаад Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийх санал гаргаснаар хойшилсон. Өнөөдөр орох ёстой байсан хуулийн төслийг эрх бүхий байнгын хороо хойшлуулснаар энэ асуудал хйошилсон. Хянан шалгах түр хорооныхон мөн ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх асуудал байгаагаас түүний дараа чуулганаар оруулах санал гаргаснаар өнөөдрийн чуулганы хуралдаан байхгүй байна" гэлээ.