УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Удирдах зөвлөлөөрөө хуралдаж байж, улс төрийн дүгнэлт гарах ёстой. Одоо бол бид улаан шугамаасаа хэтэрчихлээ. Асар хүнд байдалд орлоо. Тиймээс удирдах зөвлөлийн хурлаа эхлээд зарла гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ хурал зарлагдсаны дараа бүлгийн хурлаа хийнэ.
Гэнэт нүүрсний асуудал гаргаж ирж ярьж байгаад эгдүү хүрээд байна. Хэн нэгнийг нядалдаг, асуудал үүсгэдэг, нийгмийг хөдөлгөдөг асуудал нүүрсний хэрэг болоод хувирчихлаа.
Нүүрсний хамгийн том сонсголыг би ахалж хийсэн. Гадаа жагсаал болж байсан. Жагсагчид ордон руу ороход бэлэн байсан. Нүүрсний сонсгол хийх саналыг УИХ-д гаргасан. Тухайн үед нүүрсний сонсголыг удирдах хүн байхгүй байсан. Г.Занданшатар дарга надад санал тавьсан. Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг нарын сэтгүүлчид сонсголыг нээлтэй явуулах санал гаргасан. Гэвч хуулиараа зөвхөн УИХ-ын гишүүд хэлж, асуулт асууна гэсэн байсан.
Гэхдээ би хууль зөрчөөд нүүрсний сонсгол руу гаднаас хүмүүс оруулсан. Дараа нь Г.Занданшатар дарга сайн удирдаж явууллаа гээд тэвэрч аваад үнсэх нь холгүй байсан.
Нүүрсний сонсгол хүн руу чулууддаг чулуу болж хувирлаа. Түрүүний УИХ дээр 17 гишүүнийг нүүрсчин болгож зарласан. Энэ 17 гишүүнээс УИХ-д орж ирсэн нь хэд байна. 1-2 нь л орж ирсэн байх, бусад нь орж ирээгүй. Маш олон гишүүнийг ахин сонгогдохгүй болтол нь нүүрсээр нүдсэн. Тэр 17 гишүүнээс орж ирэх бололцоотой гишүүн байсан. Нэг нэгнээ нядалдаг хэрэгсэл болчихлоо.
Шууд дамжуулалт: