Гадаад хэргийн сайд улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Өнөөдөр үүсээд байгаа асуудалд их харамсаж байна. Уг нь шийдэл нь их амархан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай олон жил нэг хамд хамт байсан. Би 20 гаруй настай байхаас нь эхэлж мэднэ. УИХ-ын дарга гэдэг бол хамгийн өндөр албан тушаал. Монголын бүх дарга нарыг удирддаг, маш их хариуцлагатай, өөрийн үг үйлдлээрээ үлгэрлэх ёстой. Энэ чухал албан тушаалд МАН-ын олон гишүүний итгэлийг өвөрлөж, найдварыг нь тээж сонгогдсон.
Гэтэл өнөөдөр Д.Амарбаясгалан нүүрсний хулгайд хардагдаж байна. Авлигал, албан тушаалын хэрэгт холбогдож байгаа учир ажлаа өгөөд, хуулийн байгууллагаар шалгуулаад, цаашдаа нэр төртэйгөөр улс төрийнхөө карьераа үргэлжлүүлэх боломжтой.
Энэ өндөр албан тушаал хашиж байгаа хүн хувийн үзэл бодол, ховын чанартай зүйл ярьж байгааг нь ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдсаныг ойлгоогүй.
Миний хувьд маш зарчимтай байхыг хичээж ажилладаг.
Шууд дамжуулалт: