Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
248
Д.Батлут: Асуудлаа шалгуулж эцэслэхгүй төрийн зовлон болгож байна

Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, БНТУ-ын үндэсний батлан хамгаалахын сайд манай улсад айлчилж байгаа. Сайдыг өглөө тосож аваад, чуулган дээр ирсэн чуулганы хурал болоогүй байна. 

Нүүрсний асуудал босож ирээд байна. Үнэхээр асуудал байгаа бол ажлаасаа түдгэлзэж байгаад шалгуулаад үнэн худлыг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол улс төрийн лидер хүний гаргах ёс зүй гэж бодож байна. Энэ асуудлынхаа нэг талд нь гарахгүй байхаар энэ нь төрийн зовлон болж байна. 

Цагдаагийн байгууллагаас нүүрстэй холбоотой асуудалд холбоогүй гэсэн бичиг баримт ирсэн гэж би ойлгохгүй байгаа. Нүүрсний сонсгол дээр компанитай холбоотой олон асуудлууд гарч ирж байсан. Энэ нь өнөөдөр төрийн зовлон болж байна. Тиймээс ажлаа хүлээлгэн өгөөд, шалгуулах хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: