Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
103
“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ой, Дэлхийн Хүнсний Өдрийн арга хэмжээг өнөөдөр /2025.10.03/ зохион байгуулж байна.

Энэ жилийн Дэлхийн Хүнсний Өдрийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газар, хөгжлийн түнш байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хүүхэд залуусын төлөөлөл, малчид тариаланчдын төлөөлөл оролцлоо.

Өнөөдөр дэлхийн хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хэлбэлзэл, хүнсний хомсдол, хэт их хэрэглээний сөрөг үр дагавар зэрэг сорилттой тулгарч байгаа юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний аюулгүй байдал, баталгаат чанар, хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байна.

Ингэхдээ хүнс хөдөө аж ахуйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, зээл, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх зэрэг бодлогоор дэмжихийн зэрэгцээ төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан олон улсын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажиллаж байна.

НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн, олот амжилтыг онцлон танилцууллаа.

Түүнчлэн ДХӨ-ийг угтан хүүхэд залуус, оюутан, залуу судлаачдын дунд байгуулсан эсээ бичлэг, богино дүрс бичлэгийн уралдаанд шалгарсан шилдгүүдийг зарлалаа.

Энэхүү арга хэмжээ нь хүнсний чанар, баталгаат байдалд чиглэсэн илүү хшртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүтээх Монгол Улс, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх чухал боломж олголоо.