АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ЗГ-ын 55-р тогтоолын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МУЗГ-ын 55-р тогтоол энэ удаад 10 дахь удаа гарч байгаа юм. Өмнө нь 9 удаа гарч байсан гэсэн үг. Биднийг ажил авахад биржийн арилжаа зогссон, хасах эдийн засагтай засаг хүлээж авсан. Биржийн арилжаа нийт экспортын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг, цалин, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин орж ирэхгүй гацсан нөхцөл байдалтай бид хүлээж авсан. Төсөвт хөрөнгө мөнгө оруулж ирдэг салбарын сайдын хувьд хоёр ч тогтоол батлуулж эдийн засгийг эерэг үр дүнтэй болголоо.
Биржийн экспорт яагаад чухал вэ гэхээр амнат-ын орлого шууд улсын эдийн засагт орж ирдэг болохоор маш чухал юм.
Сонирхолтой нь энэ 10 тогтоолд янз янзын хувилбар явсан байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр хийж, татвараас зугтаах боломж олгосон байдаг. Эсвэл 100 төгрөгийн юмыг 120 төгрөгөөр үнэлж илүү татвар авахаар ч байсан. Тэр үед яагаад ЗГ огцруулах талаар яриагүй юм. Шударга л байх хэрэгтэй. Г.Занданшатарын ЗГ үнэнийг хэлье гэсэн уриатай л явж байна. Ашигт малтмал, Биржийн тухай хууль хэрэгжсэнээр ил тод, хулгай хийхгүй, бодит үнэнийг тодорхой болгох ач холбогдолтой. Өмнө нь үүнээс ч долоон дор тогтоол орж ирж байхад ЗГ-аа огцруулаагүй байж одоо ЗГ-ыг огцруулахаар орж ирж байгаа нь цэвэр улс төрийн үйл ажиллагаа. Бидзургадаар сард ажил авсан. Хоёр тогтоол батлуулсны үр дүнд төсвийн тасалдлаа зогсоож, эерэг болгож авсан. Бид оны төгсгөлд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох тооцоо хийсэн. Гүйцэтгэлээр аль эрт 60 хувь даваад явж байна.
Тоо тооцооллыг УУЯ ганцаараа хийдэггүй. ЗГ-ын нэг ч шийдвэр СЯ, ХЗДХЯ-ы зөвшөөрөлгүй гардаггүй. Сангийн яамнаас энэ тогтоол дээр хийсэн тооцооллын бичиг нь байна.
Тогтоолыг нүүрс экспортолдог 177, төмөр экспортолдог 58, хайлуур жонш экспортолдог 171 компани нийт уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог нийт 406 компанид зориулан гаргасан юм.
Шүүхийн шийдвэрийн тухайд өмнөх ЗГ-аас асуугаарай. 2020-2024 онд болсон үйл явдал юм билээ. Он сарыг нь хараарай. Манай ЗГ-ын үед шүүхийн ямар нэгэн харилцаа явагдаагүй. Манай улс нүүрсний эдийн засаг дээр тогтдог улс бүтээжээ. Өөр төрлийн түүхий эдийг гаргаж ирнэ. Өөр төрлийн түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргаж ирнэ. Газрын ховор элемент, зэсийг бид гаргаж ирнэ. Дэлхийн зах зээлд үнэ нь зөрж унаж, сэхдэг түүхий эдийг бид экспортолж байж өрсөлдөнө. Нүүрсний үнэ унахад хямардаг төсөвтэй хэр удаан цаашаа явах вэ. Зэсийн зах зээлийг гаргаж ирье гэхээр 21.6 хувийн АМНАТ татвар тавьсан байгаа. Энэ тогтоолын хамгийн том давуу тал нь "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072 ш хувьцааны ногдол ашгийг ард иргэдэд түлхүү олгохын тулд "Эрдэнэс тавантолгой" компанийг ашигтай ажиллуулахаар ажиллаж байна. Хэрэв бид энэ шийдвэрийг гаргаагүй бол ногдол ашиг байхгүй байсан. Хэрэв бид энэ шийдвэр гаргаагүй бол "Эрдэнэс тавантолгой" компани ашигтай ажиллахгүй. Яагаад улсын төсөв рүү төсөл нэрээр татаж, ард иргэдийн ногдол ашгийг авах гээд байгаа юм" гэлээ.