Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. 3-р улирлын хувьд олон жилийн дунджаар энэ орчимд байдаг. Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн байгаа.
Сая Монголбанк болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. Тэгэхээр Монголбанкны сайтаас хэн ч ороод харж болно. 3-р улирал буюу 9-р сарын 30-ны өдрийн байдлаар манай улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ бол 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм. Жилд хоёр удаа ОУВС-аас улс орнууд дээр очиж ажилладаг. ОУВС-ын баг ирээд явлаа. Ямар нэгэн төлбөр тооцоо, гадаад өр зээлтэй холбоотой эрсдэл байхгүйг хэлсэн.
ОУВС-ын хуралд П.Сайнзориг гишүүнийг хамт яваасай гэж хүсэж байна. Хамт яваад Монгол Улсыг олон улс юу гэж харж байгааг өөрөө харах хэрэгтэй. Төрийн сангийн үйл ажиллагаа, валютын нөөц зэрэг асуудлыг хэн дуртай нь гарч ирж улс төржүүлж ярьж хэлж болохгүй. Энэ бол маш эмзэг асуудал.
Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн эдийн засгаа цаашид хэрхэн хадгалах уу гэдэг нь хамгийн том чухал зорилт болж байна. Төсвөө өргөн барьсан боловч харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Уг нь 10 сарын эхний долоо хоногт төсвөө аль хэдийн хэлэлцээд, ажлын хэсэг нь байгуулагдаад явж байдаг. Энэ долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг нь болоод ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа ороосой гэж хүсэж байна.
Улсын төсөв гэдэг эдийн засгийн толь нь байдаг. Ирэх жилийн төсөв хэрхэн яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. Гэтэл 10 сар гарчхаад байхад төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн цагалбарын хувьд маш эрсдэлтэй болж ирж байна.
11-р сарын 15 гэхэд төсвөө баталчихсан байх учиртай. Энэ жилийн эдийн засгийн өсөлтөө хэвээр нь хадгалах, макро тогтвортой байдлаа хадгална. Эдийн засгийн өсөлтөө хувийн сектороор дамжуулж, өсөлтөө хадгалах чиглэлээр төсөв өргөн баригдсан. Тийм учраас энэ жилийн төсвийн хувьд Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил дээр суурилсан, эдийн засгаа дэмжих төсөл болсон талаар зарласан.
Харин АМНАТ дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би Засгийн газрынхаа байр суурийг хамгаалж ярина.
Шууд дамжуулалт: