ХААН Банк бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесийн ур ухаанд сургаж, чадавхжуулах бизнесээ өргөжүүлэхэд нь ихээхэн анхаарч, тусалж дэмжсээр ирсэн бөгөөд энэ хүрээнд “Khan Business” аппликэйшнийг харилцагчдадаа санал болгож байна.
Бизнес эрхлэгчдэд зориулсан тус платформ нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим орчинд хялбаршуулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон боломжийг нэг дор багтааснаараа давуу талтай.
“Khan Business” аппликэйшнд нэгдсэнээр,
Үүний үр дүнд та бизнесийнхээ санхүүгийн урсгал, төлбөр төлөлт, бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллийг нэг байршилд хянаж, бизнесийн түншүүдтэй холбогдоход цаг хугацаа, зардлаа хэмнэнэ. Мөн бизнесийн орчин, салбарын чиг хандлагын талаар цаг алдалгүй мэдээлэл авч, зах зээлд бүтээгдэхүүнээ илүү өргөн хүрээнд сурталчлах, танилцуулах боломж нэмэгдэх юм. Технологийн хөгжлийг дагаад бүх зүйл цахимжиж буй энэ цаг үетэй хөл нийлүүлж, бизнесээ өсгөх үнэт боломжийг ийнхүү ХААН Банк танд олгож байна.
Хамтдаа бизнесээ өсөлтөд хөтөлж, санхүүгээ ухаалгаар удирдаж, үйл ажиллагааны процесийг хялбаршуулахыг хүсэж буй бизнес эрхлэгч та Khan Business аппликэйшнийг яг одоо татан авч, нэгдээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк