УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Миний хувьд П.Сайнзориг гишүүний санаачилсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Мэдээж маш их бодсон. Ямар ч УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах асуудалд хөнгөн хандахгүй.
Аль ч нам, ямар ч хүн Засгийн газрыг тэргүүлсэн тогтвортой байгаасай, ажил нь сайн яваасай гэж хүсэж байгаа. Гэхдээ энэ засаг үргэлжилбэл Монгол Улсад илүү хортой юм болов уу гэсэн дүгнэлттэй байгаа. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Одоогийн байдлаар 50 гаруй гишүүн огцруулах гарын үсэг зурсан гэж сонссон. Өнөөдөртөө өргөн барих байх. Огцруулах үндэслэл гэвэл хэд хэд байгаа. Олон гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Өчигдөр яригдсан АМНАТ-тай холбоотой асуудал бол маш ноцтой зүйл. Бид хулгай гэдгийг энгийн байдлаар бодоо байх шиг байгаа юм. Гэтэл орчин цагийн хулгай гэдэг нэгэнд нь давуу байдал олгохыг хэлдэг болсон. Ийм зүйлтэй олон нийт тэмцэж байгаа.
Миний хувьд Оюутолгойн хянан шалгах түр хорооны гишүүн байгаа. Бид өдөр болгон 10 тэрбум төгрөгийн хүү хуримтлуулж байна. Сайхан сайхан рийл тавилаа гээд ажил явахгүй гэдгийг өчигдөр П.Сайнзориг гишүүн ч хэлж байсан.
МАН-ын даргад Д.Амарбаясгалан Г.Занданшатар нар өрсөлдөөд, Г.Занданшатар ялагдана гэдэг бол улс төрийн хувьд дүнгээ тавьж байгаа гэсэн үг. 100 хоногийнх нь дараа намаас нь дүнгээ тавьж байгаа нь энэ юм.
Шууд дамжуулалт: