Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.07 14:31
864
Д.Энхтүвшин: Д.Амарбаясгалан ёс зүйтэй, мэдрэмжтэй байж шалгуулах шийдвэрээ гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин улс төрд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Д.Амарбаясгалаан нүүрсний асуудлаа шийдээч ээ гэж хэлж байсан. Гаднын хэвлэл мэдээллүүд ч гэсэн энэ чиглэлээр мэдээлэл өгч, судлаад холбоотой байж магадгүй гэх зэрэг тодорхойгүй байдлууд үргэлжилсээр байна. Энэ нь Монгол Улсыг маш эрсдэлтэй байдал руу оруулж байна. 

Түүнээс хэн нэгэн хувь хүнийг сайн муу, хулгай хийсэн хийгээгүй гэх асуудал биш. Тиймээс энэ асуудлаа шалгуулаад, нэрээ цэвэрлэж батлаад буцаж ирэх нь зөв байх. 

УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэж байдаг. Энэ нь хууль хяналтын байгууллагад шалгуулахад саад болдог. 

Нүүрсний асуудлаа шийдүүлэхгүй бол энэ нь намын асуудал болж байна. Цаашлаад төрийн, нийт улсын асуудал болж байна. Тиймээс өөрөө ёс зүйтэй, мэдрэмжтэй байж шалгуулах шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 

Шууд дамжуулалт: