Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.07 17:00
887
О.Алтангэрэл: Улс төрийн хэрүүлээс болж цалин, тэтгэвэр, жагсаалд хариулт өгөх хүн алга

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, МАН-ын дотоод хагарал зөрчил, хэрүүл тэмцэл нь төр руу орлоо. Эхлээд Засгийн газрын асуудал ярьж байсан. Одоо УИХ-ын асуудал боллоо. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. 

Миний бие сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ УИХ-д байнга хүндэтгэлтэй хандаж ажиллаж байсан. Үе үеийн Засгийн газар ингэж ажиллаж ирсэн. Нэг намын даргын төлөөх дотоод тэмцэл парламентын түвшинд хурцдаж байсан түүх байхгүй.

Хамгийн хортой асуудал нь манай Монголчуудын хамгийн чухал үе нь болж байна. Хүйтэрч эхэлж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, гадаа өдөр болгон 1500 багш ирж жагсаж байна. Ахмадууд гадаа өчнөөн олон хоног тэтгэвэр нэмээд өгөөч гээд сууж байна. Гэтэл үүнд хариулт өгөх хүн алга. 

Гарын үсэг зурах, огцруулах, шаардлага өгөх хүмүүс л их олон байна. Хуучин улс төрийн хэрүүл засаг дээр очоод замхардаг байсан. Одоо бол Засгийн газар УИХ хоорондын асуудал болж байгаад харамсаж байна. 

Шууд дамжуулалт: