Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-д өргөн барьсан. Тус асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрээр, Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шалтаг, шалтгааны талаар өчигдөр УИХ-ын П.Сайнзориг тодорхой мэдээлэл өгсөн.
Би өнөөдөр өглөө огцруулах саналд гарын үсгээ зурсан. Харин гишүүдийн зүгээс УИХ-ын даргыг шалгуулах шаардлагыг өргөн барьсан. Анх удаа монголын парламентад гүйцэтгэх засаглал нь УИХ, хууль тогтоох дээд байгууллага руугаа халдсан үйл ажиллагаа болж байна. Ийм асуудал байж болохгүй гэж би хувьдаа үзэж байгаа. Тиймээс огцруулах саналд гарын үсгээ зурсан.
Энэ асуудал МАН-ын даргын сунгааны асуудлаас үүдэлтэй. Цагаан байрандаа шийдчих асуудлыг төрийн ордны цагаан байранд оруулж ирж төр засгийн ажлыг гацааж байгаад харамсаж байна. Унасан бөх туг тойрдоггүй. Намын даргын сунгаанд уначхаад Ерөнхий сайдаараа байна, намын дарга болно гэж тэр хүн энэ ажлыг эхлүүлсэн. Хоёрт, нотол нотолж чадахгүй бол цагаад гэдэг хуулийн зохицуулалтыг өнөөдөр асуудал ярьж байгаа манай парламентын дарга, тухайн үеийн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан засгийн газрын гишүүд бүгд сайн ойлгож байгаа. Өөрсдөө энэ хуулийг санаачилж, өргөн барьж, хэлэлцүүлж батлуулсан.
Гэтэл өнөөдөр хэн нэгнийг шүүхээр эцэслэн гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлоогүй, тогтоогоогүй байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг алуурчин, авлигачин мэтээр цоллож байгаад гүнээ харамсаж байна.
Шууд дамжуулалт: