Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суух үндсэн үүрэгтэй. Үндсэн хуулийг илтэд зөрчсөнөөс бусад асуудлаар чуулганы хуралдааныг орхиж гарахыг хориглосон байдаг. Чуулганы ирц нээлттэй харагддаг. Чуулганы ирцийг нэг цагийн өмнөөс бүртгэж эхэлдэг учир гишүүд чуулган эхэлтэл ирцээ бүртгүүлээд байнгын хорооны хуралдаа суух гэх мэт бусад ажлаа амжуулаад явж байдаг. Энэ бол гишүүний бүрэн эрхийн асуудал.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ямар нэгэн шаардлага, хүсэлт албан ёсоор ирээгүй байна. Ерөнхий сайдын асуудлыг үндсэн хуулиар заасан хугацаанд л хэлэлцэнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: