УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Оюутолгойн хянан шалгах түр хороо албан ёсоор байгуулагдаад гурван сарын нүүрийг үзэж байна. Оюутолгой бол манай улсад явуулж байгаа хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт. Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа явуулж байх үед ямар нэгэн гаднын нөлөөлөл орж ирэх тохиолдол бүрд бид олон нийтэд мэдээлж байгаа. Энэ гурван сарын хугацаанд итгэмээргүй явдлууд тохиолдож байна.
Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс буюу миний баримтжуулснаар 9 автомашинтай том бага өдөр шөнөгүй намайг даган мөрдөж байна. Бүгдийг нь баримтжуулсан. Дагаж байгаа машинуудын дугаарыг Нийслэлийн авто тээвэр бүртгэл хяналтын төвд шалгуулсан. Мөн smartcart.mn-ээр ороод шалгахаар тус машины дугаарууд улсын бүртгэлгүй байсан.
Өөрөөр хэлбэл дандаа халхавч, хуурамч дугаартай машинууд байсан. Ингэж хууль бусаар дагаж мөрдөж байгааг амь насанд заналхийлж байна гэж үзэж байна.
Улс төртэй холбоотой маш олон үйл явдал болж байна. Гэхдээ Оюутолгойн асуудал эцэслэгдэн шийдэгдтэл Оюутолгойгоос анхаарлаа битгий салгаач гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна.
Шууд дамжуулалт: