Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхдийг байлгахгүй гэсэн том зорилго тавьсан. Үүний тулд вакциныг хийж байгаа. Вакцинд хамрагдалт маш сайн байгаа. 75 хувьд хүрээд явж байна. Улаанбурханы өвчлөл дээр вакцин сайн хийсэн учраас өнөөдөр нэг ч тохиолдол байхгүй байна. Гол ажил бол урьдчилан сэргийлэлт юм.
Эмч нар ажил хаяна гэдэг мэдээллийг сошиалаар л авсан. Энэ бол ажилчдын, Үйлдвэрчний эвлэлийн өөрсдийн мэдлийн асуудал. Санхүүгийн сахилга бат маш чухал байна. 2025 онд 316 тэрбум төгрөгийг өрөнд өгөөгүй байсан бол эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжтой байсан. 67 мянган ажилчдын цалинг 10 хувиар нэмэхэд 120 тэрбум төгрөг л хэрэгтэй. Тиймээс бид сахилга баттай байх хэрэгтэй. Худал нэхэмжлэх бичдэггүй байя!
Цочмог эмчилгээний төлбөрийг хасаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Эх нялхсын эмнэлгийн MRI аппарат эвдрээд засвар хийх 500 сая төгрөгийг шийдэж өгсөн. Тендер зарлаад тэр нь дуусаагүй байгаа юм билээ. 2026 онд шинэ MRI аппарат авах төсөв тавьсан.
Өндөр өртөгтэй MRI, CT-г заавал улс худалдаж авах шаардлагагүй. Би Хавдар судлалын төвд ажиллаж байхдаа хувийн хэвшилтэй хамтраад 5 тэрбум төгрөгөөр MRI, CT-ийн хоёр аппаратыг хавдар судлалын төвд байршуулаад талбайн түрээс, орлогоос нь 25 хувийг аваад ажиллуулж байсан. Хувийн хэвшлийнхэн ажиллуулахаар ерөөсөө эвдэрдэггүй шүү дээ. 2 жилийн хугацаанд 500 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: