Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.08 18:58
478
Б.Жавхлан: "Оюу толгой"-н асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан "Оюу Толгой" төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.10.08/ боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны 9-р сараас эхлэн Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар "Оюу толгой" төслийн хүрээнд хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүгийн нөхцөлийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа хөндөх тухай гэрээний заалтыг дахин авч үзэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр болов.

Мөн холбогдох албаныханд  "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт Рио Тинто компанийн төлөөллийг даруй оролцуулах ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө" гэв.