Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.09 08:47
208
Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал болно

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: Цахим системийн үйл ажиллагааны загвар, техникийн тодорхойлолтын эхний хувилбарыг улс төрийн нам, төрийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, санал авах  хэлэлцүүлэг "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд болно.

09:30 цагт: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

10:00 цагт: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно.

10:00 цагт: “Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн зураглал” танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын  хурлын танхимд болно.

10:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажилтнаа сонсъё” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг МҮЭСТО-ийн бага танхимд зохион байгуулна. 

13:00 цагт: Хагас коксжуулсан түлшийг борлуулж эхлэхтэй холбогдуулан НЗДТГ-аас Налайх дүүргийн “Тавантолгой түлш”-ний үйлдвэрт мэдээлэл хийнэ.

14:00 цагт: "Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй" кино сургалт "Глоб Интернэшнл" төвд болно.

16:00 цагт: МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буй "Үгсийн өрөг урлаг" найрагтай өдөрлөг МУЭ-ийн арт галерейд болно.