УИХ-ын гишүүн П.Мөнхтулга цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Хөдөө орон нутагт, Улаанбаатар хотод ч замын ослоос болж 300-400 хүн түгжирч ажлаа алдаж байна. Гэтэл бодит хохирол нь машины косметик хохирлууд байдаг. Энэ нь 200-300 мянган төгрөгт засагдах боломжтой. Ийм эдийн засгийн хохирол дээр 300-400 хүний ажлыг алдуулдаг асуудлууд гардаг.
Одоо үед цахимаар бид бүх зүйлээ шийдэх боломжтой болсон. Үүний хүрээнд гар утсаараа баталгаажуулалт хийгээд, албан журмын даатгалын нөхөн төлбөрийг авдаг зохицуулалтыг хийж өгсөн.
Энэ зохицуулалт 7-р сард УИХ-аар 70 хувьтай батлагдаж байсан. Харин тус зохицуулалт хэрэгжээд эхэлсэн. Мөн цагдаагийн алба хаагчид зам тээврийн ослоос үүдсэн гэмт хэргүүд дээр ажиллах цаг хугацаагүй, өдөржин автомашины хэмжилт хийдэг байсан бол гэмт хэргийн илрүүлэлт дээрээ ажиллах боломжтой болсон.
Иргэдийн хувьд нөхөн төлбөрөө авахын тулд заавал цагдаагийн тодорхойлолт, даатгалын шуурхай албыг иртэл 1 цагийн хугацаанд хүлээдэг. Энэ хооронд нь бусад бүх машинууд цагдаа ирэхийг хүлээж зогсдог байсан. Хоёр машин мөргөлдсөний төлөө бүтэн гудамжаараа хүлээдэг байсан асуудал ард хоцорсон гэсэн үг.
Шууд дамжуулалт: