УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Д.Амарбаясгалан залуу хүн. Улс төрийн карьерын хол зам хүлээж байгаа. Тиймээс нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Энэ асуудал анх удаа гарч ирээгүй. Хэдэн жилийн өмнө ч гэсэн яригдаж байсан. Мэдээлэл, хэвлэлийн хурал хийгээд л дарагдахгүй учир хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй бол урт замд чинь маш их тэмдэг болно. Тиймээс ёс зүйн шаардлага тавьсан.
Бүх зүйлийг хуулиар зохицуулах боломж байхгүй. Ёс зүйн зарим хэм хэмжээгээ хуульчилсан байгаа. Тиймээс хууль дүрэм ярихаасаа илүү ёс зүйн талаас нь шаардлага тавьж байгаа.
Хуулийн хувьд өөрөө түдгэлзэх гэсэн агуулгатай бичиг өгөөгүй.Миний хувьд огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Засаг огцруулах бичиг надад ирээгүй. Ирвэл зурахгүй гэж бодож байгаа.
Гэхдээ зурахын тулд эхлээд намын даргынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээд шүүх нь хүлээж аваад, албажуулах. Эсвэл намын гишүүд нь хүлээн зөвшөөрөөд намын дарга гээд нэг мөр эцэслээд Ерөнхий сайдын асуудлаа ярих хэрэгтэй. Ийм бужигнаан ард иргэдийн амьдралд нийцэхгүй байгаа.
Бид ширээ сандал ярьсаар байгаад л таарч байна.
Шууд дамжуулалт: