Өмгөөлөгч Ш.Алтангадас УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Олон нийтэд мэдээлэл цацахдаа баталгаатай эх сурвалжаас авч түүнийгээ цацах үүрэгтэй. Төөрөгдүүлсэн, бусдыг гутаан доромжилсон мэдээлэл цацахыг хориглоно гэж УИХ-ын ёс зүйн дүрэмд заасан байдаг. Энэ агуулгаар нь хараад үзвэл мэдээлэл цацаж байгаа гишүүд өөрсдөө бүрэн эрхээ хэрэгжүүлээд мэдээллээ албан ёсны эх сурвалжаас авсан уу үгүй юу гэдэгт эргэлзээ үүсэж байна.
Тухайн албан ёсны эх сурвалж болох АТГ, УБЕГ, Эрдэнэс Монгол ХК зэрэг байгууллагуудаас мэдээлэл авсан уу. Д.Амарбаясгалан холбоогүй, хамааралгүй гэсэн бүхий л мэдээлэл нь байсаар байтал энэ талаар огт дурдахгүйгээр нийгэмд ийм мэдээлэл байгаа учир үүнийгээ шалгуул гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, ийм ийм баримтаар, ийм агуулгаар тогтоогдож байгаа учраас гэдэг агуулга тавигдах ёстой юм болов уу гэж бодож байна. Эхний мэдээлэл бол түдгэлзүүлэх, албан тушаалаа өгөөд шалгуул гэдэг асуудал яригдсан. Цаашлаад ёс зүйн шаардлага тавьж эхэлж байна. Гэхдээ ёс зүйн шаардлага тавихдаа ямар үндэслэл байгаа гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Гэтэл энэ бүх асуудал дээр ямар ч баримт, үндэслэл байхгүйгээр нийтэд ийм мэдээлэл байгаа учир шалгуул гэдэг агуулгаар яваад байгаа нь хууль зүйн хүрээнд ямар ч боломжгүй асуудал юм.
Шууд дамжуулалт: