Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.09 11:53
422
Х.Тэмүүжин: АН ямар ч нөхцөлд мах комбинатын улаан ямаа болж хувирахгүй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр,  Мал махлах гэж байхад нэг улаан ямаа урд нь орилсоор байгаад бусдыгаа комбинат руу оруулаад өөрөө гараад ирдэг шиг АН ямар ч нөхцөлд мах комбинатын улаан ямаа болж хувирахгүй.

Олон жил хонгил ярьж байгаа. Хэн намын дарга болох вэ гэдэг хэрүүлийнхээ дунд гаргаж шидэж байгаа гэмт хэргүүдийг шударгаар шийднэ гэдэгт бид ерөөсөө итгэхгүй байгаа. Үнэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, нүүрсний хулгайтай шийдэмгий зоригтой тэмцэх бол заавал намын даргын өрсөлдөөнөөр биш. Ал дээр 2, 3 жилийн өмнө эхэлж болох байсан. 

Тийм учраас улс төрийн зорилготой хуулийн байгууллагыг улс төрийн цагдаа болгох гэж байгаа  үйлдлийн эсрэг АН хуруу гараа хөдөлгөх нь зохимжтой биш. Эргэлзээтэй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох дээр улаан кнопоо дарна. Засгийн газар дээр ч мөн адил. 

Шууд дамжуулалт: