УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Биржийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Биржийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан хүний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Нүүрс экспортолдог хувийн компаниуд биржийн тухай хуулиараа бол заавал биржээр зарах албагүй. Биржийн тухай хууль бол Эрдэнэс таван толгой, жижиг тавантолгой юм уу төрийн болон төрийн оролцоотой компаниуд 100 хувь нүүрсээ биржээр зарах ёстой.
Одоо үнэнд гүйцэгдэж байна. Хятадуудтай янз бүрийн байдлаар хуйвалддаг юм уу. Нэг хэсэг биржийг боекойтлосон. Одоо бол биржээр нүүрс ямар үнээр зарагдаж байгааг та бүхэн харж байгаа. АМНАТ-тай холбоотой асуудлыг Сангийн яамнаас хариулах байх. Үүний цаана янз бүрийн том асуудал нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Би янз бүрийн сураг сонсож байгаа. Гэхдээ сургаар яримааргүй байна.
Шууд дамжуулалт: