УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр, П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдээс албан ёсоор тавьсан саналыг хэлэлцэнэ. 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явна. Ийм байдлаар энэ долоо хоногийн тов дараалалд өөрчлөлт орсон.
Ерөнхий сайдыг огцруулбал, танхимын бүрэн эрх дуусдаг.
Аль ч нам завсарлага авах эрхтэй. Гэхдээ дэгийн тухай хуулийн дагуу цаг хугацаатай байдаг. Өчигдөр даргын дэргэдэх зөвлөл дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг тавьсан.
Засгийн газрын гишүүн, сайдыг огцруулах, томилох эсэх асуудлыг Ерөнхий сайд шийддэг. Тиймээс эхлээд Ерөнхий сайдын асуудлыг шийднэ. Дараа нь Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг дараагийн долоо хоног болгож хойшлуулсан.
Шууд дамжуулалт: