УИХ-ын гишүүн Г.Очирбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Төсөв болохгүй байгаа учир татаж ав. Багш, эмч, ахмадын тэтгэврийг хуулийн дагуу нэмэх ёстой. Инфляцаа буруу тооцож оруулж ирсэн. 6 хувиар нэмээд байгаа. Тийм зүйл байхгүй.Багадаа 8.8 хувиар нэмэх байсан. Үүнийгээ хийгээгүй.
Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Би өмнө нь ч хэлж байсан. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэж. Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын тамгын газар, Хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газрын зардлыг хар. Бид өөрсдөөсөө хэмнэж чадахгүй бол доошоо ямар яам, агентлаг, дарга нарт шаардлага тавих юм бэ. Ямар ч тийм боломжгүй болсон.
Тэгээд орлогоо ярьдаггүй. Татвараа буулгахгүй байж байгаад мөнгөө олж аваад зарахаа л яриад байдаг. Монгол Улсын төсвийн орлого талыг нь яаж нэмэгдүүлэх үү, яаж хувийн хэвшлүүдээ дэмжих үү. Монголд орж ирж байгаа бүх гаднын хөрөнгө оруулалтыг хөөж явуулж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагч нарыг хөөж явуулж байгаа. Бүх зүйлийг төр мэддэг болсон.
Шууд дамжуулалт: