УИХ-ын гишүүн Э.Болормаа хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Хүүхдийн мөнгө заавал үргэлжлэх ёстой. Төсөв дээр багш, эмч, ахмадын тэтгэврийг нэмэх боломжтой юу гэвэл боломжтой. Нэг юм аа хасах л юм бол нэмж болно. Хязгаарлагдмал нөөцөө яаж хуваарилах вэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэхдээ төсвийн зөвхөн тоон бичиг баримт гэж битгий хараасай гэж бодож байна. Энэ бол бидний ёс суртахууны тусгал.
Тэгэхээр хүүхдийн мөнгийг хасна гэдэг нь Монголчуудын үнэт зүйлээс хасаж байна гэсэн үг гэж би бодож байгаа. Бид ямагт хүүхдүүдээ дээдэлдэг. Хүүхдүүд эрүүл, өсөж торнино гэдэг бол манай улсын хөгжлийн суурь асуудал.
Ахмадуудын жагсаал болж байхад би хэд хэдэн удаа гарч уулзсан. Багш нарын жагсаал руу С.Эрдэнэбат гишүүн гарч уулзаж байгаа.
Одоо эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд ажлын хэсэг олон талаас зардлыг хасаж байж нэмэх асуудлаа ярина.
Шууд дамжуулалт: