УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Хуулийн хугацаатай учир Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. ТББХ хамгийн олон буюу 32 гишүүнтэй. 17 гишүүн ирэхэд ирц хүрнэ. Ирцийн асуудал санаа зовохгүй байна. Намын бүлгийн төлөөлөлд суудал авсны хувиар суудал хуваарилагддаг. Тийм учраас бүх намын төлөөллүүд байгаа гэсэн үг. Санал хураалт ил явагдана.
ТББХ-ны маргаашийн санал хураалт тийм ч их ач холбогдолтой биш. ТББХ-ны санал дүгнэлтээр чуулган дээр санал хураахгүй. Чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар л санал хураана.
Хуулиараа ТББХ-ны саналыг үндэслэж гээд байнгын хороо дэмжсэн үү үгүй юу гэдэг асуудаг яригддаг. ТББХ-оор хэлэлцүүлнэ гэсэн байгаа болохоос хуралдааны шийдвэрийг үндэслэж чуулган дээр хэлэлцэнэ гэсэн асуудал байхгүй.
Ерөнхий сайдад кабинетын гишүүдээ томилох, солих эрх нь байгаа ч энэ эрхийг буруугаар ашиглаж захиалгатай байдлаар томилгоо хийж байгаа нь маш том зарчмын асуудал.
Шууд дамжуулалт: