УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулахтай холбоотой мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гурван долоо хоногийн өмнө та бүхэн санаж байгаа байх. Бидний зүгээс Харбины гэрээний түр сонсгол хийе гэдэг асуудлыг санаачилсан. Хуульд 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ тоо нь гүйцсэн. Энэ хугацаанд маш их үйл явдал өрнөлөө.
Энэ сонсголыг хийлгэхгүйн тулд гадна, дотноос УИХ-ын гишүүд руу утсаар ярьж, ирж уулзсан. Янз бүрийн юм амласан гэж байгаа. Гэхдээ олон шударга гишүүд байдаг учраас ард түмний мэдэх эрхийг хангаж зохих тооны гарын үсэг зурагдсан.
Өчигдөр Засгийн газраас нууцад байсан гэрээг бүгдийг нь гаргаж тавихаар болсон. Манай улсын экспортын бүтээгдэхүүн уул уурхайгаас хамаардаг. Уул уурхайгаас 70-80 хувь гаргаж байж ажил амьдрал явдаг. Тэрний хамгийн гол хэсэг нь нүүрс байгаа. Нүүрс 60 хувийг нь эзэлдэг.
Удахгүй УИХ-ын дарга, УИХ-ын тамгын газарт энэ бичгээ өргөн барина. Хоног товыг нь тогтоож, энэ ондоо багтааж хийвэл засаж залруулах, юмыг сайжруулах боломж нь байгаа гэж үзэж байна.
Шууд дамжуулалт: