Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас 10-р сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг гаргасан байна.
Тодруулбал, Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй эх эцэгт олгох тэтгэмжийг олгоно. Мөн насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 23-нд олгох аж.