Хөвсгөл аймагт самар түүхээр яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр түр зогсоожээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09-р сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09-р сарын 22-ны өдрийн 14:40 цагт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09.22-ны өдрөөс 10.09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.