Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад "Toyoto Prius маркийн автомашины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та
-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
-Зорчих хэсгийг чөлөөлөх;
-Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.