Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
430
МАН жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг болов уу

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг ТББХ-оор хэлэлцэж байна. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Ийнхүү МАН-ын хоёр дахь Ерөнхий сайд унах эсэх асуудал дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна.

Энэ бүх асуудлын улбаа, үндэс суурь нь МАН-ын даргын сандал суудлын төлөөх хэрүүл, тэмцэл юм. МАН-ын бага хурлаар Д.Амарбаясгалан 56 хувийн санал авсан ч 3/2-ын босгыг даваагүй гэх мэт олон асуудал үүссэн.

Ёстой л жоомоо алах гээд байшингаа шатаав гэгчийн үлгэр болж хэдэн биеийнхээ хамаг л хийсэн, хийгээгүй ажлыг дэлгэж, намаа ч шороотой нь хутгаад амжлаа. Нөгөөтэйгүүр аль ч Засгийн газрын үед тохиож байгаагүй эмгэнэл тохиолоо. Гэвч нүүрс, авлигал зэрэгтэй холбоотой  мэдээллүүдийн аль нь ч өнөөдрийг хүртэл баримтаар батлагдаагүй байгаа. 

ТББХ-ны хуралдаан өнөөдөр 08 цагт эхлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар 14:00 цаг хүртэл хойшилж, ирц бүрдэхгүй удаж чүй ай эхэллээ.

ТББХ-ны хуралд Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Л.Гантөмөр, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Г.Уянгахишиг, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын гишүүд ирээгүй байна.

Ямартаа ч ТББХ-ны хурал эхэлж, үүний дараа чуулганы хуралдаанаар огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тус хуралдаануудаас ямар шийд гарахыг одоо хүлээх л үлдлээ.