m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
7 мин дараа
245
Г.Лувсанжамц: Хоорондоо ярилцаад учраа олоод хийж чадах хүн нь ажлаа хийгээсэй

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа. 

Тэрээр, Надад ямар нэгэн шахалт ирээгүй. Томилогдож л байдаг, огцорч л байдаг. Хоорондоо ярилцаад учраа олоод хийж чадах хүн нь ажлаа хийгээсээ л гэж бодож байна.  Төсөв дээр санаа зоволтгүй байх гэж бодож байна. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг болоод дууссан. Ирэх долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг болно. Гишүүн бүр зарчмын зөрөөтэй саналаа бэлдэж байгаа. Миний хувьд ч үүн дээр илүү төвлөрч ажиллаж байна. 

МАН-ын бага хурлаар шийдвэр нь гарсан. Нээлттэй бодлогын мэтгэлцээнүүд өрнөсөн. Тэгээд олонх нь шийдвэрээ гаргасан. Намын гишүүдийн олонхын шийдвэрийг дагаасай гэсэн байр суурьтай байгаа. 

Намын дотоод ардчилал чухал. МАН бол дотоод ардчилалтай гэдгээ намын бага хурлаараа харуулж чадсан. Г.Занданшатарын Засгийн газрын эхний 100 хоногийн ажлыг харж байхад Хот байгуулалтын салбарт дорвитой ахиц гараагүй байна. 

Шууд дамжуулалт: