ТББХ-оор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Г.Занданшатар даргаа хэрэв та 56 хувийн санал авч, баталсан дүрмийн дагуу ялалт байгуулсан бол өнөөдөр ийм асуудал үүсэх байсан уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу ерөнхий сайд завсарлага аваагүй. Энэ бол намын байгуулалтын байнгын хороо бишээ. Төрийн байгуулалтын байнгын хороо. Намын асуудлыг намын байрандаа ярина уу. Нүүрсний хулгай дээрмийг таслан зогсоох тухай төрийн ажил ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь ЗГ-ын үндсэн үүрэг. Намын асуудлаа намын цагаан байрандаа ярьцгаая. Би төрийн хэргийг, эдийн засгийг сэргээх асуудлыг 100 хоногийн хугацаанд цалин яаж нэмэх вэ, унаж байгаа эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэг бүх асуудал нүүрсний хулгайг таслан зогсоохтой холбогддог. Энэ асуудал зөвхөн улс төрийн асуудал биш. Хуулийн асуудал. Ийм л сонголтын өмнө бид ирсэн байгаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Энэ бол төрийн тайз болохоос биш намын тайз биш. Гэтэл та намын зовлонг төрийн зовлон болгосон. Та намын сонгууль болсон улс төржилтөө орхиё гээд намын сонгуулийн дараа хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн. Бид чин шударга үнэнч байх ёстой. Оффтэйк гэрээ ил болгосон асуудал та УИХ-ын даргаар ажиллаж байх он цагт юм билээ. Нууцад оруулсан шийдвэр ч тэр. Намын зовлонг төрийн зовлонг болгодог нь буруу.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92 хувийн саналаар дэмжиж Ерөнхий сайд болгосон. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг та тодорхойлдог хүн биш. 115 хоногийн өмнө байгуулагдсан ЗГ огцруулах эсэхийг та харин одоо хэлэлцэж, төрийн зовлон болгож байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: 4 сар хүрэхгүй хугацааны дараа 92 хувиар дэмжсэн ерөнхий сайдыг огцруулах гээд сууж байна. Бид ЗГ огцруулах тухай шийд гаргахдаа ул суурьтай хандмаар байгаа юм. Гурван үндэслэл энд яригдаж байна. Хууль зүйн сайдын томилгоотой холбоотой. Хоёрдугаарт хүн гүтгэсэн, гуравдугаарт АМНАТ-тай холбоотой байна. Ийм чухал асуудлыг хэлэлцэж байж ТББХ-оор үнэн зөвийг ул суурьтай хандаж хуралдах ёстой. Ерөнхий сайдаас асуух асуулт байна. Эмч багш нар жагсч байна. Энд ярьж байгаа хулгай цэгцэлье гээд эрчимжүүлж байх шиг байна. Нийгэм өнөөдөр харж байна. Хулгайг дэмжсэн шийд гаргах уу, хулгайтай тэмцэж буй
Ерөнхий сайд Г.Занданшатар: ЗГ-ын гарааны гурван сар бол эдийн засгаа өөд нь татаж, баялгийн хулгайтай тэмцэхэд зориулсан. Хэн хэзээ борлуулж байгаа нь мэдэгдэхгүй байсан нүүрсний борлуулалтыг биржээр борлуулж, ил тод болгосон. Эдийн засаг хүнд байх үед ЗГ огцруулахад үндэслэлтэй шалтгаан гаргах хэрэгтэй. Хэдэн удаа гишүүд шаардсантай танилцаж байж хариу өгөх хэрэгтэй. Тиймээс тодорхой эзэнтэй тодорхой асуудалд хариулахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Сэтгэлийн хөдөлгөөнд автаж шийдвэр гаргаж магадгүй нөхцөл байдалд байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Оффтэйк гэрээ өмнө нь ил болсон зүйл юм билээ. Та хэдээс хэдэн оны хооронд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн байсан бэ? Та эсвэл ҮАБЗ-ийн хуралдаа суудаггүй байсан юм уу? Энэ оффтэйк гэрээ ил болсон. Тухайлсан субъектив хүний зураг хөрөг ил болоод байна. Төмөр замыг барих мөнгө хаанаас олъё, хэнээр хийлгэе гэж яриад хэн шийдсэн юм бэ. Шийдвэрийг яагаад нууцалсан юм бэ? Нууцад оруулах шийдвэрийг хэн гаргасан юм. Нууцад оруулах санал гаргасан протоколыг би хармаар байна. 2019-2020 онд ҮАБЗ дээр оффтэйк гэрээ хийгдэж, мухар төмөр зам баригдсан. Хэзээ холбогдохыг нь мэдэхгүй. Хэн, хэзээ, яагаад нууцад оруулсан бэ? 115 их богино хугацаа ч хуулийг яаж гууль болгож болдгийг харлаа. ЗГ-ын 55-р тогтоол хууль зөрчсөн байна. Яагаад бусдад давуу байдал олгож байгаа юм. Төсвийн алдагдлыг хэн нөхөх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: ҮАБЗ-д оффтэйк гэрээ, гйүцэтгэх засаглалын шийд гаргадаг газар биш. Зөвлөмж гаргадаг газар. Би лав оффтэйк гэрээ байгуулах нь байтугай харж ч үзээгүй.Оффтэйк гэрээг ил тод болгож, ард түмэнд харуулах гэж байгаа хүсэлтийн дагуу ил тод болгосон. ЗГ-ын 55-р тогтоол бол татвар, УУ-н биржийн тухай хуультай бүрэн нийцсэн. Харин ч тэг болсон байсан биржийн арилжаа 8.5 хувиар өссөн байна. Биржийн арилжааны үнэ өссөн. Үүний үр дүнд экспортын орлого өссөн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАН 2024 оны сонгуульд олонхийн санал авсан. Бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах байсан ч сандал, суудал хамтарсан ЗГ байгуулж асуудал өрнөсөөр өнөөдөр хүрлээ. Олон улсын хувьд ч, ард иргэдийн хувьд ч онигоотой байдалд хүрлээ. Иргэд ч бодитой дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Нүүрсний оффтэйктэй холбоотой асуудал яаж үүссэн бэ гэхээр төлбөрийн тэнцэл 2.7 -д хүрсэн байсан Тухайн үед ЭЗХС Ч.Хүрэлбаатар байсан. Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт байгаа хэрнээ валют орж ирэхгүй байгааг Ч.Хүрэлбаатар олж харсан. Оффтэйк гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн ил болгосон зүйлээс нэмж ил болсон зүйл нэг ч байхгүй. ҮАБЗ-тэй хамт шийд гардаг нь үнэн. Шууд гэрээ хийх, худалдан авалттай холбоотой тагнуулаас бичиг авахын тулд ийм бичиг авдаг.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Б.Баярбаатар дарга хуулиа уншаад хүний үгийг ойлго. Хуульд үндэслэж шийд гаргадаг. УИХ-ын дарга гүйцэтгэх засаглалын ажил хийдэггүй. Зөвлөмжүүдтэй танилцах эрх нь танд нээлттэй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Оффтэйк гэрээ хийгдэх үед Г.Занданшатар дарга ЗГХЭГ-ын дарга байсан. Нүүрсний сонсгол дээр дээр энэ оффтэйк гэрээ хамгийн их яригдсан. Энэ гэрээнээс болж валютын нөөц яаж багасч байгааг судалсан. Одоо "Бодь"-той холбоотой асуудлыг Г.Занданшатар дарга өөрөө тайлбарлах цаг нь болсон.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нүүрстэй холбоотой асуудлыг ул суурьтай хандая. Оффтэйк гэрээтэй холбоотой сонсгол хийе гэдэг ярилцлага өгсөн. Хэн нэг дарга нь цаашаа харж байгаад нууц гэрээ хийхээ больё, Уул уурхайн биржээр зардаг болсон.
УИХ-ын гишүүн Болормаа: Өнгөрсөн 10 хоног бараг галзуурлын түвшинд очлоо. Та ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ онцгойлон нэг хүнийг яллахын тулд томилж байгаагаа ил тод хэлсэн. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг ч сайдаар томилж болно. Гэхдээ ийм зорилгоор болохгүй. УИХ-ын гишүүдийг ингэж байгаа бол энгийн иргэн, ААН-үүдийг яаж дарамталдаг вэ гэж бодохоос айж байна. Төрийн эрх мэдэл ард түмэнд байдаг гэдгийг та бүхэн мартаж байна. Энэ гажуудлыг арилгахын тулд энэ ЗГ огцрох ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: П.Сайнзориг гишүүнээс асуумаар байна. ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүдийг яаж дарамталсан бэ. ЗГ-ын 55-р тогтоол АМНАТ-ын тухай ямар хуулийг яаж зөрчсөн бэ?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Би хуулийг биелүүлэх ёстой гэдгийг танаас сурсан ч хууль зөрчсөн асуудлаа надаас асууж байгаа нь харамсалтай. Биржийн хуулиар 100 хувь нүүрсийг биржээр зарах ёстой. Стратегийн бүтээгдэхүүнийг биржээр зарах хуулийг зөрчиж, 25 хувийг биржээр зарж байна. Ерөнхий сайд эдийн засаг өсөлттэй байна гэж хэлж байгаа ч тийм биш байна лээ. 8 дугаар сарын байдлаар нэг их наядаар төсөв тасарсан байна. Үүнийг улаан цагаан мэтгэж болохгүй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ЗГ 100 хоног дотор учиргүй харь гаригаас буусан юм шиг тойрч худлаа яриад яахав. АМНАТ -тай холбоотой асуудлыг дандаа л Ожи захирал лоббиддог байсан. Улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье. "Чайна энержи"-тэй холбоотой асуудлыг зориуд мушгин гуйвуулж байгаад харамсч байна. 2014 онд хамтарсан тунхаглал гаргасан. Өргөн, нарийн цариг асуудал болсон. 2014.2 дугаар сард энэ гэрээг оруулж ирсэн. "Энержи ресурс" компани "Тавантолгой" компани "Чайна энержи"-д 30 нэмэх нь 1 гэрээ хийсэн байсан. "Энержи ресурс"-ыг энэ хэлэлцээрээс гаргаж, хоёр улсын ЗГ хоорондын хэлэлцээр болгосон. Үүнээс эхэлж улс төр өрнөсөн. Өнөөдөр өрнөж байгаа улс төр "Энержи ресурс"- ийг эргүүлэн оруулах гэж байна гэж уншигдаж байна. Нэг компанийн эрх ашигт нийцүүлж бүхэл бүтэн улс орноор хөдөлгөж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би 2014 онд гадаад харилцааны сайд байгаагүй. УИХ-ын гишүүн ч байгаагүй. Оффтэйк гэрээний үед би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаагүй. Тэр үед би УИХ-ын даргаар ажиллаж байсан. 46 гэрээг бүгдийг ил тод болгож байна. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж гэж нэг ч үг байхгүй. 21 нь 2022 оноос хойш хийгдсэн. Өнөөдөр ЗГ огцруулах үндэслэлд энэ асуудал байхгүй. Чайна энержи, оффтэйк гэрээний асуудал байхгүй. Өнөөдөр яагаад асууж байгааг гайхаж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Зөвлөмжтэй холбоотой асуудал худалдан авалтаар тендергүй гэдэг л зөвлөмж гардаг. Үүний дагуу л шийдвэр гардаг. Үүнийг мэдэн будилах хэрэг юу байна. Чуулганаас өмнө "Бодь" -ийн зөвлөмжөө ил болгоод гишүүдэд тарааж өг.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хуулийн салбарыг улс төрийн асуудлаар үлдэх зүйлгүйгээр шороотой холиод дууслаа. Иргэдийн итгэх ёстой салбар нь хуулийн салбар байдаг. Хуулийн салбарын сайдыг солихоор яагаад хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой байна. Хуулийн салбарыг цаашид улс төрдөө ашигласан хэвээр байх юм уу? Үйлдэгдсэн гэмт хэрэгтэй шүүх эрх мэдэл тэмцэнэ. ЗГ тэмцэхгүй. Үндсэн хуулийн А үсэг. ЗГ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. дахин ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарна гэж Үндсэн хуульд заасан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн байгууллагаас нөлөөлөх ёсгүй. Та бид хоёр ийм зүйл ярьж суух нь ичгэвтэр юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар: УИХ-аас баталсан хуулийг биелүүлэх үүрэгтэй. Хууль биелүүлэх үүрэг нь хүний эрхийн асуудал, гэмт хэрэгтэй тэмцэх ч асуудал. Өнөөдөр бүх шатанд байгаа хулгай дээрэмтэй эрс шийдэмгий тэмцэхийг судалгаа харуулж байна. "Эрдэнэс тавантолгой" дээр БЭТ томилоход яаж үр ашигтай байж, эдийн засаг сэргэж болохыг тоо баримт нотолж байна. Иймээс энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлж, харилцан хяналттай, нэр төрөө цэвэрлэх боломж олгох нь ЗГ-ын үүрэг мөн учраас бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдыг энэ чиглэлээр ажиллуулахаар томилж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өгсөн ч одоог хүртэл хэлэлцээгүй байгаа нь ЗГ-ын үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Хууль зүйн сайд солигдсоноор хэрэг шийдэгдэхгүй. Хууль, шүүхийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэг ЗГ-т бий. Гудамжинд зодолдож буй хүмүүстэй шүүх тэмцэх юм уу. Сайд солигдсоноор хэрэг шийдэгдэхгүй. Хууль сахиулах ажил нь ЗГ-ын үндсэн үүрэг. Энэ чиглэлээр холбогдох байгууллага ажлаа хийж байгаа. Гишүүдийг дарамталсан асуудал байвал шүүхэд гомдол гаргаж, эзэн биетэй юм яримаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Та яагаад намын даргын дараа одоо хийж буй сайддаа хэлэлгүйгээр Б.Энхбаяр гэж хүнийг сайдаар томилсон юм бэ. Танд одоо Д.Амарбаясгалан дарга нүүрсний хулгайтай холбоотой гэх нотлох баримт байна уу? Бор тээгийн уурхай лиценз нь хэнд байгаа юм?
Ерөнхий сайд Г.Занданшатар: 2019оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ЗГ-ын гишүүдийг томилж, өөрчлөхийг Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болгосон юм. Гүтгэсэн байлаа гэхэд баруун гарсан хэвлэгдсэн бүх мэдээлэлд яагаад няцаалт хийгээгүй юм бэ. Нэр холбогдлоо л гэж би хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтан бол төрийн нэр хүнд авч явж байгаа институци. Жирийн иргэн биш. Иймээс холбогдсон бол шалгуулж, төрийн нэр хүндийг хамгаалах ёстой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Тагнуулын байгууллагаас гадны төлбөртэй сайтуудад монгол улсад 50 гаруй мянган ам.доллар төлж, нэр хүндэд халдахаар төлсөн байгааг тогтоосон. энэ бол монголоос зориудаар нэр хүндэд халдах, гадны сайтад цацсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Та гадны сайтад гарсан мэдээллийг үндэслэж хүн гүтгэсэн юм уу? Өнөөдөр олон гишүүн үнэмшсэн огцруулах асуудал яригдаж болдог юм уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би зөвхөн сайтын мэдээлэл хэлээгүй. Нүүрсний сонсголын үеэр хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэх дүгнэлт гарсан. Би хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны мэдээлэл авах ёсгүй субъект. Оффтэйк гэрээг ил тод болгосноор хэн ямар зөвлөмж үндэслэн гэрээ хийсэн нь тодорхой байна. Нэр бүхий хүмүүсийн гарын үсэг зурсан бүх баримт ил тод болголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлт нь байна. Төлбөртэй мэдээлэл тавиулсан news direct мэдээллийн сайт байгааг тогтоосон. Үүнийг ашиглаж миний нэр хүндэд халдсан. Нүүрсний сонсгол дээр хоёр баримтаар тогтоогдсон гэж худал гүтгэлээ. Надад "Адменирал" гэх компанитай холбоогүй гэх баримт нь байна. Энэ мэтчилэн баримт нотолгоогүйгээр хүн гүтгэдгээ боль гэж хэлье.
ТББХ үргэлжилж байна.