ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос тодруулга авч байна. Тэрээр "Д.Амарбаясгалан даргыг гэмт хэрэгт холбосон хүнээс нотлох баримтыг нь асуухад Ерөнхий сайд маань барууны хэвлэлд гарсан мэдээллийг үндэслэлээ гэлээ шүү дээ. Сайтад гарсан мэдээлэл болгон үнэн бодит юм уу, үүнийг үндэслэж болдог юм уу гэдэг шалтгаанаар огцруулах санал дээр гарын үсэг дурлаа.
Би чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд хуралдаан даргалагчид хуралдааны тов, цагийг тогтоох эрх байна гэж бий. 18 цаг болсон учраас завсарлуулж, энэ ирцээрээ ирэх даваа гарагт үргэлжлүүлнэ. Намууд бүлгийн хурал хийж, саналаа нэгтгэх шаардлага байна гэснээс байнгын хорооны хуралдааныг ирэх даваа гараг болгон хойшлууллаа. Огцруулах бичиг өргөн барьсан хүн хуралдаан даргалахад хориглох зүйл заалт байхгүй. Хуралдаан даргалахад ашиг сонирхлын зөрчилгүй гэснээс даргаллаа. Ашиг сонирхлын зөрчил байсан бол цэц дээр очно" гэлээ.