Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
1114
Л.Гантөмөр: Энэ хоёр хүн өргөдлөө өгөөд 1 дэх өдөр шинэ хүмүүсээ томилж байх ёстой

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, Монголчуудын амьдрал ямар байгааг бүгд мэдэж байгаа. Багш нар цалин хүрэхгүй байна гээд гадаа жагсаж байна. Ахмадууд бараг гурван сар ордны гадаа сууж байдаг. Эмч нар цалингаа авч чадахгүй байдалд хүрсэн. Эмч нарын цалинг хойшлуулж байгаа. Эмнэлэг болгон өртэй болж, өрөө төлж чадахгүй болсон. Эм нийлүүлдэг компаниуд дампуурал руугаа явж байна. Эдгээр хүндрэлийг давж гарах нь хамгийн чухал ажил гэж би харж байгаа. Энэ хүндрэлийг давж гарах Засгийн газрын төлөвлөгөөг бид баталчихсан. 2024 онд сонгуульд орохдоо бид ард түмэндээ ийм хэмжээний амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлэх ёстой. Тиймээс итгэл хүлээсэн хүмүүс Засгийн газрыг удирдмаар байгаа юм. 

Харамсалтай нь дөрвөн сарын өмнө 90 гаруй хувийн саналаар сонгогдсон Ерөнхий сайд өнөөдөр МАН-ынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахгүй болсон байна. Жилийн өмнө 100 хувийн саналаар томилогдсон их хурлын дарга МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн саналаар унахдаа тулсан байгаа. 

Өнөөдөр хэлэлцээд энэ асуудлыг шийдэж чадаагүйд харамсаж байна. Энэ хоёр хүн өргөдлөө өгөөд нэг дэх өдөр шинэ хүмүүсээ томилж байх ёстой. Харамсалтай нь ТББХ-ны дарга өөрийнхөө эрхийг хэрэгжүүлээд өнөөдрийн хурлыг хойшлуулчихлаа. 

Энэ хоёр дарга бидний байтугай(сөрөг хүчний) үндсэн гаргаж ирсэн намынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахгүй болчихсон. Тийм учраас энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд, ядаж өөрийнхөө сонгогдсон намынхаа дэмжлэгийг авч чадах хүн энэ албан тушаалууд дээр томилогдоосой гэсэн байр суурьтай байна. 

Шууд дамжуулалт: