m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
238
Н.Номтойбаяр: Би засагт орвол нэр төр, мөнгө төгрөг хөөцөлдөхгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулга авлаа. 

"Нүүрсний сонсголоос хоёр хууль хяналтын байгууллагаар шалгах дүгнэлт гарсан. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал өнөөдөр ил тод болж байна. Үүний араас хөгжлийн банкны асуудал яригдах ёстой. Хөгжье мөнгө олъё гэхээр дундаас нь хулгайлаад байдаг. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн нэр бүхий улс төрч хэрүүл тэмцлийг зогсоож, төсвөө батлах, нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлуудтай нүүр тулах талаар ярьсан. Энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй. Үүний ард ямар нэгэн байдлаар үгсэн хуйвалдах, аливаа гэмт хэрэг хулгайгаа нуун дарагдуулах ажил байж болохгүй. Г.Занданшатар эв нэгдэл байх ёстой ч хулгай оршин тогтнож болохгүй. Дараагийн засаг санал тавьбал орно. Би орж ажиллая. Надад бодлого шийдэл байна. Бусдын адил нэр төртэй, мөнгө төгрөгийн араас явахгүй.   Ажил л хийе гэсэн нь юу нь буруу байна. Өнөөдөр ажиллаж байгаа сайд нар Н.Номтойбаяраас илүү ажиллана гэвэл болж байна. Гэхдээ би өөртөө одоогийн ажиллаж байгаа сайд нараас  хол илүү ажиллаж чадна гэж итгэж байна. 

Би Г.Занданшатарыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан гэдгээр субектив хандаж болохгүй. Хууль зүйн сайд шүүгч биш. Хэрэг бүртгэх мөрдөн байцаагч биш. Өнгөрсөн хугацаанд хууль хүчний байгууллагуудаас зохион байгуулалттайгаар худал мэдээллийг өндөр албан тушаалтнуудад өгөх асуудал байна. Тухайлбал Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын дунд байна. Үүнээс үүдэлтэй прокурорын мөрдөнг АТГ-аас салгах цаг нь болсон. 2015 онд тусдаа байсан 2 газрыг нэгтгэх ажилд гар бие оролцож байсандаа харамсч байна.  Хэн нэгэн хүнийг захиалгатайгаар гүтгэн харлуулж байна уу гэдгийг таслан зогсоох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагуудыг хянан шалгах цаг нь болсон" гэлээ.