Монгол Улсын Их хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Оффтейк гэрээ байгуулах эрхийг хэн өгсөн бэ. Энэ гэрээг юун дээр үндэслэж байгуулсан бэ. Энэ гэрээг нууцад авах болсон шалтгаан нь юу вэ. Энэ гэрээг нууцад авах шийдвэрийг хэн гаргасан бэ гэдэг асуултыг асуусан. Гэхдээ би асуултдаа хариулт авч чадсангүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэж энэ гэрээ байгуулагдсан гэж Ерөнхий сайд хариуллаа. Мэргэжлийн хүмүүс нь ч надад мэдээлэл ирүүллээ.
Тэр зөвлөмж дээр нь тендерийн хуульд хамаарахгүйгээр худалдан авалт хийх эрхийг өгдөг зөвлөмж гаргадаг. Тэрийг нь үндэслээд шууд худалдан авалтын гэрээнүүд буюу оффтейк гэрээг хийсэн гэж үзэж байгаа. Ерөнхий сайдын огцрох эсэх асуудал хуулийн дагуу явагдаад шийдэгдэх нь зөв байх. Би дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг.
Сүүлийн 115 хоногийн хугацаанд хууль биш хүн засагладаг гэдгийг харлаа. Өнөөдөр Л.Мөнхбаатар сайд муу ажиллаад байгааг сая хэллээ. Б.Энхбаяр их сайн ажиллах гээд байгаа юм. Тийм учраас бүрэн эрхийнхээ хүрээнд сольж байна гэдгийг хэллээ.
Бид нүүрс гэдэг асуудлыг эцэслэх ёстой. Тийм учраас түр хороог яаралтай байгуулах санал гаргаж байна.
Нэгдүгээр, Бортээгийн уурхай гэж юу вэ. Энэ уурхайн лиценз хэдэн оноос хэнд, яаж шилжсэн. Хууль эрх зүйн дагуу явагдаж байгаа юм уу. Энэ уурхай эдийн засгийн эргэлтэд орсон юм уу.
Хоёрт, Оффтейк гэрээг эцэслэе. Ер нь яах гэж байгуулсан юм. Мухар төмөр зам барих гэж л байгуулсан юм байна. Тэр үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээр хэн хэн байсан. Х.Баттулга тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Эдгээр хүмүүс энэ мэдээллээ өгөх ёстой. А.Амундра гээд мундаг баян хүн олон нийтэд гараад мэдээллээ хий. Хууль хяналтын байгууллагад очиж шалгуул.
Шууд дамжуулалт: