Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.12 17:24
1222
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын баримтыг Wild Yak Productions Ltd-аас няцаажээ

Хэро энтертайнмент” “Монгол хаан“ жүжиг болон гадаад сурталчилгааг хийлгэхээр гадны PR компанитай хийсэн гэрээгээ нууцад авсан. Үүний санхүүжилт болох 7 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Оюутолгой“ компаниас гаргасан” гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэсэн. Уг баримтыг Wild Yak Productions Ltd-аас няцаажээ.

Үүнд "Wild Yak Productions Ltd нь “The Mongol Khan” тайзны бүтээлийн Их Британи дахь продюсер болон ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэсэн болохыг үүгээр баталгаажуулж байна.

Энэхүү бүтээлийг Hero Entertainment продюсерлэж, найруулагчаар Бат-Өлзийн Баатар ажилласан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд Лондон хотын Coliseum театрт тоглогдсон болно. Их Британийн продюсер болон ерөнхий менежерийн хувьд Wild Yak нь Hero Entertainment болон Лондонгийн Уэст Энд дэх хамтрагч театруудтай өргөн хүрээний зөвлөлдөх уулзалтуудын дараа Coliseum театртай гэрээ байгуулах, хэлэлцээр хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Мөн Wild Yak нь гэрэлтүүлэг, дууны дизайн, продакшн менежмент зэрэг гол бүтээлч ба техникийн элементүүдийг Их Британиас зохион байгуулж, гэрээлсэн бөгөөд эдгээр мэргэжилтнүүдийг бүтээлийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад урьдчилан очиж ажиллах айлчлалыг зохион байгуулсан.

Үүнээс гадна, Wild Yak нь Их Британи дахь продакшны маркетинг, хэвлэл мэдээллийн ажлыг хариуцуулах туршлагатай компаниудыг судалж, сонгон ажиллуулж, гэрээ хийсэн.

Уг компаниудыг нэрлэвэл: Make A Noise Ltd (маркетинг), Bread & Butter PR (хэвлэл мэдээлэл харилцаа холбоо), болон Sine Digital (дижитал маркетинг) компаниуд багтсан болно. Wild Yak нь “The Mongol Khan” бүтээлийг сурталчилах ямар нэгэн гэрээг эдгээр гурван компаниас өөр бусад ямар ч компанитай хийгээгүй болно. Wild Yak нь уг бүтээлийн Их Британид хэрэгжсэн бүх маркетинг ба олон нийттэй харилцах кампанит ажлыг удирдан, хянаж, зохицуулсан. Atticus PR компани уг бүтээлд бага хэмжээний туслалцаа үзүүлж, хэвлэлийн нээлтийн үдэшлэгт урилга илгээх болон зочны хувиар оролцсон боловч тэд бүтээлтэй холбоотой ямар нэгэн продакшн, хэвлэл мэдээлэл, эсвэл маркетингийн үйл ажиллагаанд оролцоогүй, мөн Wild Yak болон өөр ямар ч тал гэрээ хийгээгүй болно.

Хүндэтгэсэн,

Оливер Кинг

WILD YAK LIMITED

Bloomsbury House,

26 Bloomsbury Street,

Лондон, WC1B 3QJ,

Их Британи" гэжээ.