Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2 цагийн дараа
242
Ч.Уртнасан: Нас баралтын 60 орчим хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна

"Дархлаа ба вакцин” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт Чингэлтэй нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр амбулаторийн сургалтын танхимд боллоо.

ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан: 2024-2025 онд амбулаториор 919 мянга орчим хүн үзүүлсний 92 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин 67 нас баралт бүртгэгдсэн. Томуу, томуу төст өвчин 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өмнө нь 24 долоо хоног үргэлжилдэг байсан бол одоо 34-37 долоо хоног үргэлжилж байна.  Өнгөрсөн жилийн өвчлөлийн байдлыг харахад өндөр түвшинд хүрсэн нь харагдаж байна.

Ковидын дараа томуугийн гурван вирус зэрэг идэвхтэй байдаг болсон.  Амьсгалын замын цочмог халдвараар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэгэхээр энэ насны руу илүү түлхүү хариу арга хэмжээг авч байх хэрэгтэй. 

Томуугийн идэвхжил ихэслээ, ор олдохгүй байна гэхээр эцэг, эхчүүд оройгоор хүүхдээ үзүүлэх нь ихэсдэг. Мөн хүүхдүүдийн дунд илүү их ачаалалтай байгаа ч 60-аас дээш насныхан хүндрэл, нас баралт илүү тохиолдож байна.

Нийт нас баралтын 60 орчим хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдсээр байна. 

Шууд дамжуулалт: